Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизээс жил бүр цагаан сарын баярт зориулан уламжлал болгон бэлтгэн хүргэдэг “Монгол Түмний Мэнд” нэвтрүүлгийн зураг авалт 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр боллоо. Тус нэвтрүүлэгт Дархан-Уул аймгаас Монгол Улсын Үндэсний өв соёл цоллоочдын холбооны тэргүүн, Улсын морь, бөх цоллооч, МУСТА, Ерөөлч магтаалч, СББӨ-ийн 3 дахь үеийн өвлөн уламжлагч Б.Дарханнямын гэр бүл оролцож сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв.
“Монгол Түмний Мэнд” нэвтрүүлэг МҮОНРТ-ээр шинийн нэгний өдөр үзэгчдийн хүртээл болох юм. Эрхэм хүндэт Дарханчууд та бүхэн Монгол түмний мэнд нэвтрүүлгийг хүлээн авч үзээрэй.















