Сар шинийн баярыг угтан “Хүндэтгэлийн тоглолт” толилуулав
2024-01-26

Хонгор сумын Соёлын төвийн хамт олон XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон Луу жилийн сар шинийн баярт зориулан сумынхаа ахмад настнууд болон иргэдэд зориулан Хүндэтгэлийн тоглолтоо толилууллаа.

Тоглолтод тус сумын соёлын төвийн ажилтнуудаас гадна Хонгор сумын Соёлын төвийн дэргэдэх дугуйлангийн сурагчид, Залуучууд театрын уран бүтээлчид оролцсон юм.

# Сэдвүүд
Uncategorized
Үйл явдал