Төрийн албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах зарыг танилцуулж байна
2024-01-29
Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлөөс төрийн захиргааны байгууллагуудаас ирүүлсэн удирдах, гүйцэтгэх, туслах түшмэлийн төрийн жинхэнэ албан тушаалын 38 сул орон тоонд төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллах зарыг мэдээлж байна.
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 4.2 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтан Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сул орон тоог олон нийтэд мэдээлэх, төрийн жинхэнэ албан хаагч төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллах боломжийг хангах үүднээс уг албан тушаалд ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдын хүрээнд 5-аас доошгүй хоногийн хугацаанд Зөвлөлийн цахим хуудас, Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо цахим системээр мэдээлнэ.
Төрийн жинхэнэ албан хаагч тухайн албан тушаалын тусгай шаардлагыг хангаж буй тохиолдолд адил төрлийн албан тушаалын адил ангилалд шилжүүлэн ажиллуулахдаа тусгай шалгалтгүйгээр шууд томилно” гэж заасан.
Төрийн жинхэнэ албан хаагчдад тавигдах болзол, шаардлага:
-Төрийн жинхэнэ албан тушаалд хууль тогтоомжийн дагуу томилогдсон байх:
-Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх:
-Зарлагдсан албан тушаалтай адил төрлийн адил ангилалд ажилладаг байх:
Бүртгүүлэх хугацаа, баримт бичиг:
Шилжин ажиллах хүсэл сонирхолтой төрийн жинхэнэ албан хаагч нь дараах баримт бичгийг бүрдүүлэн тухайн байгууллагын цахим хаягаар 2024 оны 01 дүгээр сарын 29-ны өдрөөс өдрөөс 02 дугаар сарын 02-ны өдрийн 17:30 цагийн хооронд хүсэлт илгээнэ.
Дараах баримт бичгийг цахимаар илгээнэ. Үүнд:
1. Төрийн албан хаагчийн анкет:
2. Иргэний үнэмлэх:
3. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийг баталгааг орчуулгыг хавсаргах)
4. Шаардлагатай бол мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг:
5. Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт:
6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт:
7. Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар:
8. Албан тушаалд томилогдсон, чөлөөлсөн, түр чөлөөлөгдсөн, халагдсан шийдвэр:
9. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт:
10. Сүүлийн гурван удаагийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ:
# Сэдвүүд
Uncategorized
Үйл явдал
Хүний нөөц