Залуучууд театр нь уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварын уралдааныг өнөөдөр /2023.01.29/ зохион байгуулж байна.
Театрын уран бүтээлийн үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд тасралтгүй хөгжүүлэх шаардлагад нийцүүлэн уран бүтээлчдийн ур чадварын бодит түвшнийг тогтоож, уран бүтээлийн чанарт үнэлэлт, дүгнэлт өгч, ажлын үр дүн, бүтээмжийг дээшлүүлэх улмаар сургалтын хэрэгцээг тодорхойлох ажлын хүрээнд тус уралдааныг зохион байгуулж буй юм.
Мэргэжлийн ур чадварын уралдааны шүүгчээр:




Тус уралдаанд Драм, Хөгжим, Дуу, Бүжиг ангийн нийт 46 уран бүтээлчид оролцож байна.
Энэхүү уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварын уралдаан нь уран бүтээлийн үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд тасралтгүй хөгжүүлэх шаардлагад нийцүүлэн Монгол Улсын хууль тогтоомж, холбогдох дүрэм журмын хүрээнд уран бүтээлчдийн ур чадварын түвшинг тогтоож, уран бүтээлийн чанарт үнэлэлт, дүгнэлт өгөхөд өндөр ач холбогдолтой юм гэдгийг зохион байгуулагчдаас онцолж байна.





