Бий биелгээний шавь сургалтын танхимын нээлт боллоо
2024-01-30

ЮНЕСКО, Соёлын яамны дэмжлэгтэйгээр СУИС-ийн Соёлын сургуулиас хэрэгжүүлж буй “Монгол бий биелгээг өвлүүлэн уламжлуулж, оршин тогтнох чадварыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Бий биелгээний шавь сургалтын танхим”-ыг Баян-Өлгий, Увс, Ховд, Дархан, Сэлэнгэ, Орхон аймаг болон Улаанбаатар хотод байгуулж, шавь сургалтыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгаа юм байна.

Энэ хүрээнд өнөөдөр /2023.01.30/ манай аймагт Хүүхдийн номын ордныг түшиглэн тус танхимыг нээсэн бөгөөд танхимаар дамжуулан хүүхэд багачуудад Бий биелгээг зааж сургахаас гадна угийн бичиг, монгол уламжлалт тоглоом наадгай зэрэг СББӨ-ийг сурталчлан таниулах сургалт сурталчилгааг давхар зохион байгуулах юм.

Төслийн зүгээс танхимын үйл ажиллагаанд зориулж эхил хуур, ширээ, сандал, нотебүүк, гарын авлага зэргийг хүлээлгэн өглөө. Бий биелгээ бол нүүдэлчдийн ахуй, амьдралын уламжлалыг хөгжим, хөдөлгөөнөөр илэрхийлдэг нандин өв юм.

Ахуйгаасаа алсарсан хүүхэд багачуудад Бий биелгээг зааж сургахад тус танхим хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна хэмээн төсөл хэрэгжүүлэгчид ярьж байна.

 

# Сэдвүүд
Uncategorized
Үйл явдал