“Мөнгөн Өвөл-2024” цасны баярын үйл ажиллагааг зохион байгууллаа
2024-02-01
Дархан-Уул аймгийн Соёлын салбарын Залуучуудын хөгжлийн зөвлөлөөс Соёл, урлагийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд “Мөнгөн өвөл-2024” цасны баярыг өнөөдөр /2024.02.01/-ний өдөр Орхон сумын “Цагаан нуур”-т зохион байгууллаа.
Тус баярт Соёл, урлагийн газар, Залуучууд театр, Төв номын сан, Музей, Дархан Зураач урчуудын эвлэл, Дархан хотын Соёл, амралтын хүрээлэн, Орхон, Хонгор сумдын соёлын төвүүдийн ажилтан албан хаагчид оролцлоо.
Цасны баярыг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд 5 төрлийн тэмцээнд /даавуутай гар бөмбөг, мөсөн боулинг, олс таталт, чаргатай бухиа, морин барилдаан/ 90 гаруй ажилтан, албан хаагч, ССБӨ-ийн өвлөн уламжлагч нар оролцон хурд, хүч, авхаалж самбайгаа дайчлан, нөхөрсөгөөр өрсөлдөж аваргуудаа шалгарууллаа.
Цаашид энэхүү баярыг жил бүр Дархан-Уул аймгийн Соёлын салбарын Залуучуудын хөгжлийн зөвлөлөөс зохион байгуулж байхаар төлөвлөлөө.
# Сэдвүүд
Uncategorized
Үйл явдал