“Мөнгөн мод 2023” оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах бүртгэл эхэллээ
2024-02-14

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээн туурвих үйл ажиллагаа, бүтээлч санал санаачилгыг дэмжих, шилдэг бүтээл, уран бүтээлчийг тодруулан алдаршуулах зорилгоор соёл, урлагийн салбарын оны шилдгүүдийг шалгаруулах “Мөнгөн мод 2023” наадамд нэр дэвшихийг урьж байна.

Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам: (линкээр орно уу https://shorturl.at/gjlS7 )
Шилдэг уран бүтээл болон шилдэг судлаачийн удирдамж: (линкээр орно уу/ https://shorturl.at/novRV)
Нэр дэвших маягт: (линкээр орно уу https://shorturl.at/hoFNV)
Материал хүлээн авах хугацаа: 2024 оны 02 дугаар сарын 26-29-ний өдрийн 17:00 цаг хүртэл
Материал хүлээн авах хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Амарын гудамж, Соёлын төв өргөөний Г корпус, 6 давхар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар
Мөн mungunmod@gmail.com цахим хаягаар материалаа ирүүлэх боломжтой.
Холбогдох утасны дугаар: 51-264943, 51-264951

# Сэдвүүд
Uncategorized
Тэмцээн
Үйл явдал