“Нүүдлийн соёлын боловсрол” хөтөлбөр төслийг дархан суманд хэрэгжүүлнэ
2024-02-14
Дархан сумын ЗДТГ, Дэлхийн мөрөөдлийн сургууль НҮТББ-тай хамтран үндэсний өв соёл, уламжлалт ахуй амьдралыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Нүүдлийн соёлын боловсрол” хөтөлбөр төслийг хамтран хэрэгжүүлж эхэллээ.
Төслийн хүрээнд Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа, Дэлхийн мөрөөдлийн сургууль НҮТББ-ын гүйцэтгэх захирал Ч.Мөнхдэлгэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Дээрх санамж бичгээр дамжуулан сурагчдын гадаад хэлний мэдлэг дээшлүүлэх, интершип, сурагч солилцоо хөтөлбөрүүдэд сурагчдыг хамруулах, цаашид сайн багш бэлтгэх зорилгоор багш солилцоо, багш нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлээр цогц хөтөлбөрүүдээр дамжуулан хамтран ажиллахаар боллоо.
“Нүүдлийн соёлын боловсрол” хөтөлбөр төслийн зорилго нь ирээдүй хойч үе болсон өсвөр үе, залуучууддаа үндэсний оюун санаа, өв соёл, хэл бичиг, ёс заншлыг орчин нөхцөлд нь эзэмшүүлэн таниулах юм.
# Сэдвүүд
Uncategorized
Соёлын өв
Үйл явдал