“Төрийн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнуулав
2024-02-08
Сар шинийн босгон дээр төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, төрийн албан хаагчийн ёс зүйг баримтлан, төрийн албанд үр бүтээл гарган ажиллаж буй амжилтаа үнэлүүлэн Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга С.Туяа Монгол Улсын “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнууллаа.
Төрийн албанд 27 дахь жилдээ тасралтгүй ажиллаж төрийн албаны хүний нөөцийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж буй тандаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
# Сэдвүүд
Uncategorized
Үйл явдал