ЭНЭ ОНД ЗУРГААН УРАН ЗУРГИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛУУЛНА
2024-02-23

Соёлын өвийн үндэсний төв нь нийтийн өмчийн Түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах ажлын хүрээнд аймаг, орон нутгийн Музей, шашны байгууллагуудад хадгалагдаж буй түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг эрэмбэлэн сэргээн засварладаг билээ.

Соёлын өвийн Үндэсний Төвд 2024 онд аймгийн Музейн 35 дэсийн 38 уран зургийг сэргээн засварлуулахаар санал хүргүүлж тус саналын дагуу “Мөнх Найрамдал”, “Мөнх найрамдлын тууль”, “Давхрын өртөө”, “Их нүүдэл”, “Үйлдвэрийн район”, “Ачаа ачигч” зэрэг 6 дэсийн 6 уран зургийг сэргээн засварлуулахаар хүргэлээ.

Мөн үеэр 2023 онд хүлээлгэн өгч сэргээн засварлуулсан авдар, морин хуур, хул аяга зэрэг үзмэр, эд өлгийн зүйлийг хүлээн авлаа.

# Сэдвүүд
Uncategorized
Музей
Үйл явдал