“Янзын залуу минь яруу найраг зураглаач” шинэ номын нээлт боллоо
2024-02-23
Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, зохиолч, Хүүхдийн номын ордны Захирал Л.Мөнхбаатарын 6 дахь бие даасан уран бүтээл “Янзын залуу минь яруу найраг зураглаач” шинэ номын нээлт өнөөдөр /2023.02.23/ боллоо.
Л.Мөнхбаатар нь 1990 оноос уран бүтээлээ эхэлж 20 орчим ном бүтээл эх барьж 40 гаруй номд бүтээл нь нийтлэгджээ.
Номын нээлтэд аймгийн Соёл, урлагийн газар, Монголын Зохиолчдын эвлэлийн Дархан салбар зөвлөлийн зохиолч, яруу найрагчид, Гэр бүл, найз нөхөд, номын сайн нөхдүүд хүрэлцэн ирж баяр хүргэн цаашдын уран бүтээлд нь амжилт хүслээ.
# Сэдвүүд
Uncategorized
Соёл гэгээрэл
Үйл явдал