“Art education” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотоос Theatre Bee Mongolia-ын уран бүтээлчид ЕБС-ийн 11 дүгээр ангийн сургалтын агуулгад багтдаг Софокл “Эдип хаан” эмгэнэлт жүжгийг театрын урлагаар дамжуулан Дархан хотын ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад зориулан Дархан хотноо тоглолоо.



– Эдип хааны дүрд-Зөгий театрын найруулагч, Жүжгийн ерөнхий найруулагч, жүжигчин Б.Баттулга
– Иокаста хатны дүрд Зөгий театрын жүжигчин, бүжгийн багш П.Энхжаргал
– Креонт, Тиресий, Тахилчин, Хоньчин, Элчийн дүрд – Зөгий театрын жүжигчин П.Мөнхдэлгэр нар тус тус тоглолоо.
Theatre Bee Mongolia-ын уран бүтээлчиддээ цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.