Монгол Улсад орчин цагийн Музей үүсч хөгжсөний 100 жилийн ой, Музейн нээлттэй өдрүүд арга хэмжээний хүрээнд Хонгор сумын Соёлын төвийн хамт олон XIV сургуулийн Б.Нандинцэцэг багштай 4а ангийн 21 сурагчдад сумын Түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудын танин мэдэхүйн сургалт, орон нутаг судлах Музейг үзүүлж сонирхууллаа. Музейн нээлттэй өдрүүд арга хэмжээ 3 дугаар сарын 7-ний өдөр хүртэлх хугацаанд үргэлжилнэ.