Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газар, Дархан-Уул аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар нь /2024.03.05/-ны өдөр “Оюунлаг Дархан-II” дэд хөтөлбөрийн соёлын салбарт хамаарах зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцууллаа.
Тус газрын хувьд “Оюунлаг Дархан-II” дэд хөтөлбөрийн төлөвлөгөөнд туссан 5 зорилтын 13 арга хэмжээг хяналтад авч ажилласан.
2023 оны жилийн эцсийн байдлаар нийт 282 арга хэмжээнд 59,300 хүнийг хамруулж 98,2%-тай буюу “Тодорхой үр дүнд хүрсэн” үзүүлэлттэй тайлагналаа.
“Оюунлаг Дархан” дэд хөтөлбөр нь иргэдийн дунд шинжлэх ухаанч үзэл санааг бүтээлчээр хөгжүүлж, хүнлэг энэрэнгүй ёс суртахуунтай, үндэсний хэл бичгийн мэдлэг, чадвар, тасралтгүй бүтээлчээр суралцдаг “Оюунлаг Дархан”-ы иргэдийг төлөвшүүлж хөгжүүлэх зорилготой юм