Монгол Улсын Ерөнхийлөгчийн өвлийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх тухай 27 дугаар зарлиг, Аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан “Мөнгөн өвөл-2024” цасны баярт тус газар нь Соёлын салбараараа идэвх санаачлагатай оролцож, амжилттай зохион байгуулсныг үнэлэн Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын газраас өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнасан байна.
“МӨНГӨН ӨВӨЛ-2024” цасны баярыг Соёлын салбарын ажилтан, албан хаагчдын дунд Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газар-ын дэргэдэх Соёлын салбарын залуучуудын зөвлөл-өөс зохион байгуулсан юм.
Дархан-Уул аймгийн Соёлын салбарын залуучуудын зөвлөл-ийн залуустаа, Соёлын салбарын ажилтан, албан хаагчид, СББӨ-ийг өвлөн уламчлагч нартаа баяр хүргэе! #БАЯРЛАЛАА