“Дархан тайж хасарын нэрэмжит төвийн бүсийн аварга шалгаруулах үзэсгэлэн, тэмцээн”-ийг Дархан хотод 2 дахь жилдээ зохион байгуулна
2024-03-13
Манай улс “Өөдөө тэмүүлэх Go Mongolia – “MonGOlia, Always Moving” уриан дор аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэл барин ажиллаж байна.
Соёлын аялал жуулчлалыг орон нутагт хөгжүүлэх, соёлын өв, өвлөн уламжлагчийг сурталчлан таниулах, Монгол нохойг 21 аймагт нутагшуулах зорилгоор “Дархан тайж хасарын нэрэмжит төвийн бүсийн аварга шалгаруулах үзэсгэлэн, тэмцээн”-ийг 2 дахь жилдээ тус аймгийн Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч А.Нямпүрэвтэй хамтран 2024.04.06-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Мөн түүний ноход нь 2020-2023 онд тасралтгүй улсын аваргын үзэсгэлэн тэмцээнд хамгийн их шагналт байруудыг эзэлсэн, Банхар үзэсгэлэн тэмцээнд анхны улсын аварга зэрэг амжилтыг үзүүлжээ.
Үзэсгэлэн тэмцээнд оролцох хүсэлтэй Монгол Нохой, Банхар сонирхогч, тэжээгч, үржүүлэгч, хувь хүмүүсийг урьж байна.
Ерөнхий зохион байгуулагч: Тайж Хасар Банхар НҮТББ ДАРХАН ТАЙЖ МНҮГ
Хамтран зохион байгуулагч:
Дархан-Уул Аймаг Засаг даргын Тамгын газар
Дархан-Уул Аймгийн Музей
Холбоо барих утас: 88938998 Дархан Тайж Мнүг Нямпүрэв
# Сэдвүүд
Uncategorized
Соёлын өв
Үйл явдал