Музейн нээлттэй өдрүүдээр нийт 1045 үзэгч үйлчлүүлжээ
2024-03-07
Монгол орон даяар 3 дугаар сарын 1-7-ны өдрүүдэд үргэлжилсэн “Музейн нээлттэй өдрүүд”-ээр Дархан-Уул Аймгийн Музейд нийт 1045 үзэгч үйлчлүүлсний 372 нь насанд хүрэгч, 673 нь хүүхэд байна. Боловсролын хөтөлбөрт 24 хүн хамрагдав. Музей үзэгчдийн 64 хувь нь 16 хүртэлх насны хүүхдүүд буюу хамгийн идэвхтэй үзэгч байлаа.
МУЗЕЙ ҮЗЭХ СОЁЛЫГ ДЭЛГЭРҮҮЛЖ, СОЁЛЫН ӨВӨӨ ӨВЛӨН УЛАМЖЛУУЛЖ БУЙ ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА
# Сэдвүүд
Uncategorized
Музей
Үйл явдал