“Хас” хамтлагийн дуучин, МУСТА Н.Батболд “ҮЕ ТЭНГИЙХЭН” тоглолтоо хийлээ
2024-03-16
Дархан хотын амьд хөгжмийн “Хас” хамтлагийн дуучин, МУСТА Н.Батболд “Үе тэнгийхэн” уран бүтээлийн тоглолтоо 2024.03.17-ны өдөр Залуучууд театрт тоглов.
Тоглолтод “Хас” хамтлаг, NISVANIS хамтлагийн гитарчин Дархаа, МУСТА Ж.Ганчимэг, Авьяаслаг Монголчууд шоуны шилдэг оролцогч З.Туул, Залуучууд театрын уран бүтээлчид оролцож хөтлөгчөөр МУСТА, шог зураач, хөгжимчин, дуучин Д.Мянганзам Маангаа Даш ажиллав.
Тоглолтын үеэр түүнийг Дархан-Уул аймгийн дээд шагнал “Найрамдлын Дархан” тэмдэг, Монголын үйлдвэрчний эвлэлийн Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнасан юм.
Н.Батболд Batbold Nyam нь Дархан хотын 9 дүгээр сургуулийн төгсөгч бөгөөд 2015 оноос одоог хүртэл “Хас” хамтлагт гитарчин, гоцлол дуучнаар тоглож байгаа аж.
# Сэдвүүд
Uncategorized
Үйл явдал