“Чингис мастер кросс 2024” уралдаанд 70 гаруй тамирчин оролцож байна
2024-03-16
Дархан хотын уугуул, УИХ-ын гишүүн асан М.Чимэдцэрэнгийн нэрэмжит “Чингис мастер кросс” 24 дэх уралдаан Найрамдал талбайд өнөөдөр /2024.03.16/ нээлтээ хийлээ.
Энэхүү уралдаанд Монголын мастер кросс ангиллын нийт 74 тамирчин хурд хүч авхаалж самбаагаа сорихоор хүрэлцэн ирсэн байна.
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал Azjargal Boldbaatar болон уралдааны ерөнхий зохион байгуулагчид тамирчдад баяр хүргэж амжилт хүслээ.
Тэмцээний шууд дамжуулалтыг MNB Спорт суваг, тус аймгийн Nice Radio 89.5ФМ-ээр шууд дамжуулах юм.
Ийнхүү жил бүрийн гуравдугаар сард тогтмол зохиож хэвшсэн “Чингис мастер кросс” авто уралдаан нээлтээ хийж Тамирчны алдар дуугаар түрлэг өргөн уралдааны талбай руу хөдөллөө.
ТАМИРЧИДДАА АМЖИЛТ ХҮСЬЕ!
Уралдааны Ерөнхий ивээн тэтгэгчээр:
Чингис Шар айраг ХХК Chinggisbeer 24 дэх жилдээ ажиллаж байна.
# Сэдвүүд
Uncategorized
Үйл явдал