“БИД ШАРЫН ГОЛЧУУД” уран бүтээлийн тоглолтоо нийт Дарханчууддаа өргөн барив
2022-06-28
Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Соёлын төвөөс сумынхаа түүхт 60 жилийн ойг угтаж “БИД ШАРЫН ГОЛЧУУД” уран бүтээлийн тоглолтоо нийт Дарханчууддаа өргөн барив.
Уг тоглолтод орон нутгийн бяцхан хүүхдүүд, 80 настай ардын авьяастнууд, соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчид, залуу уран бүтээлчид зэрэг 100 гаруй хүн оролцлоо.
Мөн үеэр Шарын гол сумын төрийн байгууллагуудын болон брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэгчид, соёлын бүтээлч үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулав.
Ийнхүү нэгэн жарны түүхийг бүтээсэн Шарын голчууд сумынхаа түүхийг урлагийн тоглолт, соёлын нээлттэй өдөрлөгөөр дамжуулан иргэд олон нийтэд сурталчиллаа.
May be an image of 9 people and people standing
No photo description available.
May be an image of 9 people, people standing and indoor
May be an image of 3 people, people standing, people playing musical instruments and indoor
# Сэдвүүд
Үйл явдал