НОМЫН САНГИЙН АРГА ЗҮЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-04-10
Дархан-Уул аймгийн ТӨВ НОМЫН САНгаас өнөөдөр /2024.04.10/-ны өдөр “Номын сангийн арга зүй” чадавхжуулах сургалтыг ЕБ-ын 1, 2, 4, 6, 15 дугаар сургуулиудын номын санчдад зохион байгууллаа.
Сургалтыг:
Төв номын сангийн ахлах арга зүйч С.Нэргүй “Номын сангийн номтой ажиллах стандарт, номын санд хөтлөгдөх маягтууд”,
Төв номын сангийн ахлах номын санч Г.Нямцэнд “Номын сангийн хууль эрх зүйн тухай”,
Мэдээллийн ажилтан, ном зүйч Х.Отгонбаяр “Номын сангийн электрон каталог, Номын сангийн Lib4u программын хэрэглээ” сэдвээр тус тус орлоо.
Арга зүйн сургалтыг үргэлжлүүлэн 2024.04.11, 17-ны өдрүүдэд СӨББ, Шарын гол, Орхон, Хонгор сумдын Соёлын төвийн номын санчдад зохион байгуулна.
# Сэдвүүд
Uncategorized
Соёл гэгээрэл
Сургалт
Үйл явдал