“Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд тэгш оролцох эрх” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2024-05-20
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2024” арга хэмжээний хүрээнд Дархан-Уул аймгийн ТӨВ НОМЫН САН өнөөдөр /2024.05.20/-ний өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд тэгш оролцох эрх” сэдэвт хэлэлцүүлэг, зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт ДСЗДТГ, Дархан сумын ИТХ, Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газар, Дархан Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний газар, Ахмадын хөгжлийн төв, Хүний эрхийн Үндэсний Комиссын Дархан-Уул аймаг дахь салбар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй эцэг, эхийн холбоо болон бусад холбоод, иргэдийн төлөөлөл 24 хүн оролцлоо.
Номын сангийн хүртээмж нь хэрэглэгчдэд аливаа ялгаваргүйгээр үйлчилгээг тэгш хүргэх, уншигчдад тохирсон дэд бүтэц, орчин нөхцөлийг бүрдүүлэх, номын баяжилт, техник хэрэгслээр хангаж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах асуудал бөгөөд энэ хүрээд аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал бодлыг сонсч, хамтран ажиллах боломжуудыг эрэлхийлж байгаа юм.
Хэлэлцүүлэгт оролцогчдоос номын сангийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд явуулын номын сан, гэрээр ном олгох үйлчилгээг өргөжүүлэх, аудио ном, шүлэг яруу найраг, 3D ном, танин мэдэхүйн хөтөлбөрүүд хэрэгтэй байгааг онцолж өөрсдийн зүгээс шаардлагатай судалгаа мэдээллүүдийг гаргаж өгөхөөр боллоо.
# Сэдвүүд
Uncategorized
Номын баяр
Төсөл хөтөлбөр
Үйл явдал