Дарханаас 2024 оны шилдэг уншигч анги шалгарлаа
2024-05-17
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд 2024”-ийн хүрээнд улсын хэмжээнд “НОМЫН САЙН НӨХӨР” уралдааныг зохион байгуулсан билээ.
Тус уралдаанд Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газар нь Дархан-Уул аймгийн ТӨВ НОМЫН САН, Дархан Хүүхдийн Номын Ордоноос “шилдэг уншигч-анги хамт олон”, “шилдэг номын сан”, “шилдэг уншигч”-ийн материалуудыг хүлээн авч хянан, шалгуур хангасан нийт 6 материалыг Соёл Урлагийн Газар / Culture and Arts Authority хүргүүлж ажилласан.
“Номын сайн нөхөр” уралдаанд тус аймгийн Од сургууль”-ийн 5-10 ангийн хамт олон нь “ШИЛДЭГ УНШИГЧ-АНГИ ХАМТ ОЛОН”-оор шалгарчээ.
Шагналыг Улаанбаатар хотноо 35 дахь удаагийн “Номын баяр” -ын тайзнаа УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар гардуулах юм байна.
Тус уралдаанд материалаа ирүүлж аймгийн Төв номын сан, Хүүхдийн номын ордонтой хамтран ажилласан ЕБС-ийн захиргаа, багш, сурагчдадаа баярлалаа.
# Сэдвүүд
Номын баяр
Үйл явдал