“Хаврын номын баяр-2024” арга хэмжээний нээлт “Найрамдал талбай”-д болно
2024-05-18
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор “ҮНДЭСНИЙ БИЧИГ, СОЁЛ НОМЫН ӨДРҮҮД-2024″ арга хэмжээг улс орон даяар өргөн цар хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлж, бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, хүүхэд залуусын сурах эрмэлзэлд дэмжлэг үзүүлэх, ном эрдмийг түгээн дэлгэрүүлэхэд зорилготой юм.
Тус баярыг “Илүү их уншъя” уриан дор 2024 оны 05 дугаар сарын 18-ны 11:00 цагт “Найрамдал талбай”-д зохион байгуулах гэж байна.
Дарханчууд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
# Сэдвүүд
Uncategorized
Номын баяр
Үйл явдал