Зөөврийн номын сангийн үйлчилгээгээр үйлчиллээ
2024-05-20

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор “ҮНДЭСНИЙ БИЧИГ, СОЁЛ НОМЫН ӨДРҮҮД-2024″ арга хэмжээг улс орон даяар өргөн цар хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлж, бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, хүүхэд залуусын сурах эрмэлзэлд дэмжлэг үзүүлэх, ном эрдмийг түгээн дэлгэрүүлэхэд зорилготой юм.

Номын баярын хүрээнд Шарын гол сумын Соёлын төв /2024.05.20/-ны өдөр сумын иргэд, уншигчдад Зөөврийн номын сангийн үйлчилгээгээр үйлчиллээ.

# Сэдвүүд
Номын баяр
Соёл гэгээрэл
Үйл явдал