ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХЭЛ ХУУРЧДЫН УУЛЗАЛТ БОЛНО
2024-05-25
Монгол Угсаатан Хэл Хуурчдын Холбооны Ерөнхийлөгч Б.Нарандэлгэр Дархан-Уул аймгийн хэл хуур тоглооч, өвлөн уламжлагч, судлаач, сонирхогчтой уулзалтыг зохион байгуулж холбооны үйл ажиллагаа, бүртгэлжүүлэх, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, хэл хуурыг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлах, хэл хуур хөгжмийн хэрэглээг нэмэгдүүлж, шинжлэх ухааны үндэслэлтэй судлан, хэл хуур хөгжмийн үйлдвэрлэл болон тоглолтын стандартыг бий болгох талаар мэдээлэл хийж аймгийн иргэдтэй санал солилцох юм.
Дархан-Уул аймгийн Хэл хуур, Хулсан хуур, Төмөр хуур, Ясан хуур, Нуман хуур зэрэг Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч, судлаач, сонирхогч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хэзээ: 2024.05.30 14:00 цагт
Хаана: Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газар /Дархан сум 380, Багш хөгжлийн төв/
Холбоо барих: 99372046
# Сэдвүүд
Uncategorized
Үйл явдал