Монголын рок хөгжмийн түүхийг эхлүүлсэн нэгэн гайхалтай уран бүтээлч, хамтлагийн тухай цоо шинэ мюзикл уран сайхны киног 2024 онд үзэгчдэд хүргэхээр SAYAN Pictures компани, Mongol Nomad Filmтэй co-production хамтран ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд зураг авалтын 50 гаруй багийн бүрэлдэхүүнтэй кино баг 05, 06 саруудад Дархан хотноо ажиллаж Залуучууд театр, Хонгор сум зэрэг 6 байршилд үйл явдлын зураг авалт хийж байна. Киноны дүрүүдэд Дархан-Уул аймгаас 10 гаруй уран бүтээлч, масок олны хэсэгт 100 иргэн зураг авалтад оролцож байна.
Дархан хот нь аж үйлдвэржилтийн бүтээн байгуулалтаараа бусад аймгаас ялгарахаас гадна олон орны соёлыг агуулсан урлагийн баялаг арга хэмжээнүүдээр тэргүүлж соён гэгээрүүлэх ажлуудыг идэвхтэй дэмжиж ирсэн уламжлалтай.
Хамтран ажиллаж байгаа байгууллага, хамт олон, иргэддээ талархал илэрхийлье.