ЗОХИОЛЧ УНШИГЧДЫН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2024-05-31

Хаврын номын баяр-2024 арга хэмжээний хүрээнд “ЗОХИОЛЧ УНШИГЧДЫН УУЛЗАЛТ”-ыг ЕБ-ын XV сургуулийн 11 дүгээр ангийн 5 бүлгийн 150 гаруй сурагчдын дунд зохион байгууллаа.

Зохиолч уншигчдын уулзалтад:
  • МЗЭ-ийн гишүүн, МЗЭ-ийн болон “Утга зохиолын төлөө” шагналт, зохиолч яруу найрагч Норжмаагийн Төмөртогоо
  • МЗЭ-ийн гишүүн, МУСТА, яруу найрагч Дашдондогийн Мөнххишиг
  • МЗЭ-ийн болон Монголын шог зураачдын “Шогч бийр” холбооны УЗ-ийн гишүүн, шог зураач, “Утга зохиолын төлөө” шагналт, шог зохиолч, МУСТА Дашнямын Мянганзам
  • МЗЭ-ийн гишүүн, МУСТА, ая зохиогч, яруу найрагч Цэвэгсүрэнгийн Ичинхорлоо нар уригдан оролцож яруу найргийн ертөнцөөр аялуулан, өөрсдийн уран бүтээлийн дээжээс толилуулсан бол авьяас чадвараараа алдартай МУСТА Д.Мянганзам гитар даран дуу дуулж, элэглэл хэлэн сурагчдын сонирхлыг үлүү ихээр өрнүүлсэн уулзалт боллоо.
Мөн “НОМ” сэдэвт 4 мөрт шүлгийн уралдаан зарлан нийт 29 сурагч оролцож үүнээс 11 дүгээр ангийн сурагч Т.Мөнх-Оргил, К.Жульдиз, Х.Санчир нар шалгарч Талархал, орон нутгийн зохиолчдын номоор шагнууллаа.
Урилгаар Залуучууд театрын гоцлол дуучин МУСТА Д.Бибиш хүрэлцэн ирж, МЗЭ-ийн гишүүн, Сэр-Одын ая, Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт, Монгол улсын “Алтан-Өд” уралдааны 2022 оны Тэргүүн байрын шагналт Ринчиндоржийн Лхамрагчаагийн үг ‘ХАЛХ ГОЛ” дууг дуулан сонордуулсан юм.

Мөн үеэр Төв номын сангаас “ОРОН НУТГИЙН ЗОХИОЛЧДЫН БҮТЭЭЛЭЭС” сэдэвт 26 боть номоор үзэсгэлэн гарган үйлчилгээ үзүүлэн ажиллалаа.

# Сэдвүүд
Uncategorized
Үйл явдал