ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ, ХАМТДАА БҮТЭЭЕ УРИАН ДОР “СОЁЛЫН ОРОН ЗАЙ” БҮТЭЭХ ЗУРАГ ТӨСЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
2022-10-10
Зорилго: Соёлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хэрэгжилтийг хангах, орон зайн урлагийн илэрхийллээр дамжуулан хот суурин газрын гудамж талбайг тохижуулах, шилдэг зураг төслийг шалгаруулахад оршино.
Хамрах хүрээ:
Архитектурын мэргэжлийн байгууллага, мэргэжлийн архитектор, зураач, уран бүтээлчид, мэргэжлийн сургуулийн оюутан залуус
Бүтээлд тавигдах шаардлага:
-Бүтээлийн үзэл санаа, концепц илэрхийлэл нь тодорхой байх;
-Үндэсний болон орчин үеийн урлагийн хэв шинж, эсвэл уламжлал шинэчлэлийн төгс зохицлыг харуулсан байх;
-Байгаль орчинд ээлтэй орчин үеийн технологийн шийдэл тусгасан байх;
-Харагдах байдал, өнгө төрх нь өдөр шөнийн аль ч цагт үзэгдэхүйц /гэрлийн шийдэл/ байх;
-Бүтээн байгуулалтын ажлын томсгосон төсөв ирүүлэх;
-Зах зээлийн бодит үнэлгээг хийсэн байх;
-Улс төр, нам эвслийг сурталчлаагүй байх;
-Садар самууныг сурталчилсан утга санаа агуулаагүй байх;
-Оюуны өмчийн зөрчилгүй талаар үндэслэл бүхий өргөдөл гарган ирүүлэх;
Шагналын сан:
Уралдаанд ирүүлсэн зураг төслөөс шилдэг нэг зураг төслийг
шалгаруулж, өргөмжлөл, 15 сая төгрөгөөр шагнаж урамшуулна.
Уралдаанд оролцох төсөл хүлээж авах хугацаа:
Уралдаанд оролцогчдын төслийг 2022 оны 10 дугаар сарын
25-наас 27-ны өдрийг дуустал Монголын Урчуудын эвлэлийн байранд хүлээн авна.
МУЭ-ийн мэргэжлийн уран бүтээлчдийн төлөөллөөс бүрдсэн комиссын бүрэлдэхүүн уралдаанд ирсэн бүтээлүүдийг шалгаруулна.
Санаачлан зохион байгуулагчийн зүгээс шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулж, сурталчлах бөгөөд шалгарсан зураг төслийг тухайн орон зайн тохижилтын ажилтай уялдуулан хэрэгжүүлэхийг санал болгож, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт гардуулан өгнө.
Гүйцэтгэгч байгууллага: Монголын Урчуудын Эвлэл
# Сэдвүүд
Үйл явдал