Соёлын сайдын 2024 оны А/255 дугаар тушаалаар Монгол Улсын нутаг дэвсгэрт 2024 онд археологийн эрдэм шинжилгээний хайгуул, малтлага судалгаа хийх зөвшөөрөл олгох эрдэм шинжилгээний байгууллагуудыг баталсан байна.
Энэ дагуу Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн захирлын баталсан удирдамжаар Монгол-Солонгосын соёлын өвийн судалгаа, шинжилгээний ажлыг Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт орших Цагаан овоот уул гэх газарт Хүрэл зэвсгийн үеийн Шоргоолжин булш хиргэсүүр дээр малтлага судалгааны ажлыг энэ сарын 03-ны өдрөөс эхлүүлээд байна.
Малтлага судалгааны ажил 20-30 хувьтай явагдаж байгаа бөгөөд өнгөн хөрсний цэвэрлэгээний ажил явагдаж байна. Цэвэрлэгээний явцад /Бог малын ясны үүрмэг, Шатсан ясны толбо, Эмэгтэй хүний гоёл чимэглэл, Ваарны хэлтэрхий/ гарч ирсэн байна.