Соёлын өвийн судалгааны ажил үргэлжилж байна
2024-07-01

Соёлын сайдын 2024 оны А/255 дугаар тушаалаар Монгол Улсын нутаг дэвсгэрт 2024 онд археологийн эрдэм шинжилгээний хайгуул, малтлага судалгаа хийх зөвшөөрөл олгох эрдэм шинжилгээний байгууллагуудыг баталсаны дагуу Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн, Монгол-Солонгосын соёлын өвийн судалгаа, шинжилгээний баг хамтран Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт орших Цагаан овоот уул гэх газарт Хүрэл зэвсгийн үеийн Шоргоолжин булш хиргэсүүр дээрх малтлага судалгааны ажлыг 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлүүлэн 23 дахь өдрөө үргэлжилж байна. Тус багийхан нийт 9  дэхь хүрэл зэвсгийн үеийн шоргоолжин булшин дээр малтлага судлагаа хийж ажлын явцад одоогоос 3000 жилийн өмнөх зөв байрлалтай хүннү булшийг илрүүлсэн байна. Булшийг 20-30 см ухаж оршуулсан байдалтай байна. Мөн эмэгтэй хүний гоёл чимэглэл болох сүүжин алтан ээмэг, сувдан эрхи, чулуужсан модны давирхай, ваарны хагархай, шатсан яс, хүүхдийн булшнаас сувдан эрхи болон гоёл чимэглэл эдлэл хэрэгсэл гарсан байна. Булш болгоны шорооноос шинжилгээнд өгөхөөр дээжилж авсан.  Мөн 9 дэх булш болох 13 дугаар зууны Их Монгол улсын үеийн хүннү булшин дээр малтлага судалгааны ажлыг эхлүүлж 50 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

 

# Сэдвүүд
Uncategorized
Үйл явдал