Соёлын сайд, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2024 онд хамтран ажиллах гэрээний дагуу аймгийн Соёл, урлагийн газар, Соёлын байгууллагуудаас хүүхдийн зусланд амарч буй хүүхдүүдэд Нүүдлийн ахуй, үндэсний соёлын өв уламжлалыг сурталчлан таниулах хөтөлбөрийг 2 дахь жилдээ аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулж байна. “Монгол бахархал” соёлын өвийн хөтөлбөрийг аймгийн Залуучууд театрын уран бүтээлчид эхлүүлэв. Тэд Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Морин хуур хөгжим, Монгол ардын дууг хүүхэд багачуудад сурталчлан таниулав. Цаашид зуслангийн ээлж бүрт нүүдлийн ахуй, үндэсний өв, соёл, уламжлалыг сурталчлан таниулах хөтөлбөрийг зохион байгуулах бөгөөд манай ард түмний олон мянган жилийн турш бүтээсэн соёлын үнэт өвийн нэг ардын уламжлалт тоглоом наадгай, Монгол гэрийн бүтцийн тухай, Бүтээлч ирээдүй хөтөлбөр, Оюуны цэнгэл-Үйчүүр хорло уламжлалт тоглоом наадгай, Угийн бичгээ хөтөлж сурцгаая зэрэг боловсролын хөтөлбөрүүдийг тус тус заахаар төлөвлөжээ.