Соёлын сайд, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2024 онд хамтран ажиллах гэрээний дагуу аймгийн Соёл, урлагийн газар, Соёлын байгууллагуудаас хүүхдийн зусланд амарч буй хүүхдүүдэд Нүүдлийн ахуй, үндэсний соёлын өв уламжлалыг сурталчлан таниулах хөтөлбөрийг аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулж буй ажлын хүрээнд аймгийн Хүүхдийн номын ордны хамт олон “Зулзагын гол” хүүхдийн зуслан 5-р ээлжийнд амарч буй хүүхэд багачуудад номын сангийн соёлын боловсролын хөтөлбөр болох “Угийн бичгээ хөтөлцгөөе”, “Өв соёлоо мэдье” сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтад 298 хүүхэд хамрагдав.