ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН 13 ДҮРЭМ
2022-10-20

Хүүхэд багачууддаа зориулан замын хөдөлгөөнд аюулгүй оролцох талаар дүрмийг хүргэж байна.

  1. Өөрт хамааралтай гэрлэн дохиог мэдэх

Хүүхдүүддээ замын хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио болон тэдгээрийн өнгөний талаар ойлголт өгөх.

  • Ногоон өнгө нь “Яв” гэсэн утгатай: Тээврийн хэрэгслүүд зөвхөн өөрт зориулсан ногоон гэрэл асахад явна.
  • Улаан өнгө нь “Зогс” гэсэн утгатай: Улаан гэрэл асвал бүх тээврийн хэрэгслүүд зогсох ёстой
  • Шар өнгө нь “Хурдаа хас” гэсэн утгатай: Хэрэв шар гэрэл асвал тээврийн хэрэгслүүд хурдаас хасаж зогсоход бэлдэх хэрэгтэй.
  • Алхаж буй хүний дүрстэй ногоон гэрэл явган зорчигч явж болно гэсэн утгатай: Энэ гэрэл нь зөвхөн явган хүний гарцны хоёр талд байрлаж явган зорчигчийн хөдөлгөөнийг зохицуулна.  Гэхдээ явган зорчигчийн ногоон гэрэл ассан ч та авто замын хоёр талыг буюу баруун зүүн тал руу харж шалгах хэрэгтэй.
  • Зогсож буй хүний дүрстэй улаан гэрэл явган зорчигч явж болохгүй буюу зогс гэсэн утгатай: Явган зорчигчийн улаан гэрэл ассан үед хэрхэвч зам хөндлөн гарах гэж оролдож болохгүй.

Хүүхдүүддээ тээврийн хэрэгслийн болон явган зорчигчийн гэрлэн дохионы ялгаа, өнгөний талаар сайтар тайлбарлаж гэрлэн дохиогоор замын хөдөлгөөнд хэрхэн оролцохыг зааж өгөөрэй.

  1. Зогс, хар тэгээд яв

Таны хүүхэд магадгүй сургууль эсвэл автобусны буудал руу алхаж замын хөдөлгөөнд оролцдог байх. Тэдэнд автобуснаас буугаад зөвхөн автобусны араар гарцтай газраар гарч байхыг зааж өгөөрэй. Мөн тэд ойролцоо амьдардаг найзындаа очихоор зам хөндлөн гарж хөдөлгөөнд оролцог байж болно. Ямар ч зорилгоор замын хөдөлгөөнд оролцож байхаас үл хамааран Та хүүхдүүддээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар зааж өгөх хэрэгтэй.

Зам хөндлөн гарахдаа үргэлж гэрлэн дохиог харах мөн явган хүний гарцаар гарж байхыг сурга. Үүнд хэрэгтэй зарим нэг дадлыг энд дурдья:

  • Баруун болон зүүн талаас ямар нэг тээврийн хэрэгсэл ойртож байгаа эсэхийг шалга.
  • Хэрэв ирж байвал түүнийг өнгөрүүлсний дараа яв.
  • Урдуур нь явах гэж оролдож болохгүй
  • Зогсож буй хоёр машины хоорондуур зам руу гарж болохгүй

Бага насны хүүхэдтэй зам хөндлөн гарахдаа заавал гараас нь хөтөлж гарах ёстой.

  1. Анхраарлаа хандуул – Сонс

Ойртож байгаа тээврийн хэрэгсэл харагдахгүй тохиолдолд байдгыг хүүхдүүддээ ойлгуул, ялангуяа эргэлттэй муруй хэсэгт үзэгдэх орчин хангалтгүй байдаг. Тиймээс тээврийн хэрэгсэл ойртож буй эсэхийг сонсох хэрэгтэй. Мөн сүүлийн үед дан цахилгаан болон хосолсон тээврийн хэрэгслүүд нэмэгдэх хандлагатай байгаа ба тэдгээр тээврийн хэрэгслүүд дуу чимээ маш багатай явдгыг сануулах хэрэгтэй.

Хүүхдэдээ заа:

  • Хэрэв машины дуут дохио сонсвол зогсоод эргэн тойрноо харж ойртож байгаа тээврийн хэрэгсэл байгаа эсэхийг шалгах байх.
  • Машины моторын дуу сонсогдвол машин ойр хавьд явж байна – дуу нь чанга бол ойр сул бол хол байгааг харуулна.
  1. Авто зам дээр гүйж болохгүй

Хүүхдүүд тэвчээр муутай, хүлээх чадварт бүрэн суралцаагүй байдаг тул авто замын эсрэг тал руу гүйх хандлагатай байдаг. Хүүхдүүддээ хэзээ ч зам руу гэнэт орох болон гүйж болохгүйг хэлж сануулаарай. Тэдэнд авто зам дээр анхааралтай, тайван байж хэзээ ч бүр хэзээ ч авто зам руу гүйж болохгүйг зааж сургаарай.

  1. Үргэлж явган хүний замаар яв

Замын хөдөлгөөнд оролцохдоо үргэлж явган хүний замыг ашиглаж байхыг сурга. Мөн өөрсдөө ч үлгэр жишээчээр харуулах нь маш чухал. Хөдөлгөөний ачаалал ихтэй ч бай хөдөлгөөн багатай ч бай явган хүний замыг ашиглах нь хамгийн аюулгүй байх болно гэдгийг хүүхдэдээ ойлгуул.

  1. Авто замын уулзвар болон явган хүний гарц

Хүүхдүүд дуртай газраараа зам гарах хандлагатай байдаг. Энэ нь маш аюултай бөгөөд ямар нэг уулзвар, явган хүний гарц, гэрлэн дохионд ойртоогүй үед тээврийн хэрэгслүүд хурдтай явж байдаг. Хүүхэддээ зөвхөн уулзвар, явган хүний гарцаар зам хөндлөн гарж байхыг сануулаарай.

Хүүхдүүд явганаар замын хөдөлгөөнд оролцох үед аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар заавар, сургалт маш хэрэгтэй бөгөөд сургууль цэцэрлэг ч энэ талын сургалтыг тогтмол явуулж байх нь чухал.

  1. Тээврийн хэрэгслээс гар болон бие гаргаж болохгүй

Хүүхдүүд явж буй машины цонхоор гаргаа гаргах тохиолдолд байдаг. Энэ нь хөгжилтэй мэт боловч тээврийн хэрэгслээс гар эсвэл толгойгоо гаргаж явах нь маш аюултай. Эсрэг урсгалаар ойрхон өнгөрч буй өөр нэг тээврийн хэрэгсэл эсвэл замд ойрхон мод шон зэрэгт цохигдох, хүнд гэмтэх, тээврийн хэрэгслээс унах хүртэл маш олон аюул байгааг санах хэрэгтэй.

  1. Замын тахир хэсгээр зам гарж болохгүй

Тахир хэсэг нь жолоочид харагдах боломжгүй байдаг. Үзэгдэх орчин хязгаарлагдсан муруй, булан хэсгээр зам гарснаар жолоочид таныг хараад машинаа зогсоох хангалтай зай талбай, хугацаа гарахгүй. Та хүүхдэдээ 2 тийш машин харагдах боломжгүй, муруй хэсгээр хэзээ ч зам гарж болохгүйг сануулаарай.

  1. Унадаг дугуйгаар аюулгүй явах

Хэрэв танд сургууль эсвэл хөрш найзынхруугаа унадаг дугуйгаар явдаг хүүхэд байгаа бол түүнд унадаг дугуйг аюулгүй унах дүрэм, дадлыг зааж өгөөрэй.

  • Дугуй унахдаа заавар хамгаалалтын малгай өмсөх
  • Дугуйг унахаас өмнө эвдрэл гэмтэл байгаа эсэхийг мөн урд болон хойд гэрэл ажиллаж байгаа эсэх, цацруулагч байгаа эсэхийг шалга.
  • Үргэлж унадаг дугуйн замыг ашигла. Хэрэв тийм боломжгүй бол авто замын баруун талыг барьж явна. Мөн бусад тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг ажиглаж нүд чих тавьж явна.
  • Харанхуй үед унадаг дугуйн гэрэлтүүлгийг ашигла. Энэ нь унадаг дугуйчныг тээврийн хэрэгслийн жолооч холоос олж харахад туслах болно.

Хүүхдүүдээ замын хөдөлгөөний ачаалал ихтэй авто замаар дугуй унахыг бүү зөвшөөрөөрэй.

  1. Тээврийн хэрэгслээр зорчихдоо аюулгүй байдлаа хангах

Машин дотор зорчиж буй хүүхдийг суудлын даруулга, зориулалтын суудлын тусламжтайгаар илүү аюулгүй тээвэрлэх юм. Хүүхдүүдээ аюулгүй зорчуулахын тулд сургахын тулд дараах хэдэн дүрмийг дагах хэрэгтэй.

Үүнд:

  • Тээврийн хэрэгсэл дотор хэрхэвч босоогоороо явж болохгүй /хотын доторх нийтийн тээврийн автобуснаас бусад/.
  • Тээврийн хэрэгсэл бүрэн зогсох хүртэл босох, суудлын бүсээ тайлж болохгүй.
  • Гар, толгой гэх мэт биеийн аль нэг хэсгээ цонхоор гаргаж болохгүй.
  • Мөн хүүхдэд өөрт нь тохирсон хүүхдийн суудал, суудлын даруулгыг тогтмол зүүж хэвшүүлээрэй.
  1. Замын хашлаганаас хол зогс

Таны хүүхэд өдөр бүр автобусаар явдаг бол аюулгүй байдлын дараах зөвлөмжийг сургаарай.

  • Автобуснаас хоцорч улмаар яарах, гүйхээс сэргийлхийн тулд гэр, сур
  • Автобусны буудал дээр автобус хүлээхдээ зорчих хэсэг рүү орж зогсож болохгүй, зөвхөн хашлаганы гадна талд зорчигч хүлээлгийн талбайд зогсоно уу.
  1. Бусдад харагдахуйц бай

Харанхуйд явган явахдаа хар өнгийн хувцас нь тийм ч зөв сонголт байж чадахгүй. Та шөнө оройн цагаар өөрийн аюулгүй байдлаа хангахын т улд дараах арга хэмжээг ав.

Үүнд:

  • Алхах болон унадаг дугуйгаар зорчихдоо цайвар өнгийн болон гэрэл ойлгогчтой хувцас өмсөх.
  • Өдөр шөнийн альч үед тод өнгийн хувцас сонгож өмс.
  • Мөн жолоочид илүү сайн харагдахыг хүсвэл гараараа даллаж болно.
  1. Бүү яар

Хүүхдүүд ямар нэг газар луу очих болон хэн нэгэнтэй уулзахаар явахдаа яаруу байдалтай байдаг. Энэ нь маш аюултай.

Хүүхдүүддээ дараах зүйлийг заа:

  • Тээврийн хэрэгслээс гарах болон түүнд суух үедээ унаж болзошгүй тул яарч болохгүй.
  • Машины хаалгыг гэнэт онгойлгохгүй байлгаж сурга. Зөвхөн та өөрөө зөвшөөрсний дараа хаалга нээж сурга.
  • Автобусны буудал болон авто зам дээр тоглож болохгүй.
# Сэдвүүд
Uncategorized