АВТОМАШИН ХҮЛЭЭН АВЛАА
2024-08-20
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газарт энэ оны 7 дугаар сард үйлдвэрлэгдсэн, 11 хүний суудалтай “Hyundai Staria” маркын шинэ автомашиныг хүлээлгэн өглөө.
Энэ дашрамд салбарын байгууллагуудаа бүрэн дэмжиж, үйл ажиллагааг нь бэхжүүлж буй Чинбатын НОМИН сайдад болон Яамны удирдлагууддаа, бүх газар, хэлтсийн дарга, албан хаагчдад #талархал дэвшүүлье.
Соёлын салбарын хөгжлийн төлөө манай хамт олон бид хичээн ажиллахаа илэрхийлье!
# Сэдвүүд
сарын онцлох
Үйл явдал