#НҮҮДЭЛЧИН дэлхийн соёлын фестивальд Дархан-Уул аймгийн Уламжлалт гар урлалын ай савд Модон сийлбэрийн урлал, Хөөрөг урлал зэрэг өвөөр оролцсон Гар урлалын гэрийн нэг оролцогч бол Алтангадас одонт, МУСТА #СББӨ уламжлагч Г.Эрдэнэтөгс байлаа.
Г.Эрдэнэтөгс нь уран дархан, сийлбэрээр 4 дэх үеийн өвлөн уламжлагч бөгөөд 46 дахь жилдээ гар урлалын бүтээлээ туурвиж байгаа юм. Түүний онцгой бүтээл бол мөнгөн эмээл болон Монголын анхны гурван толгойтой цахилгаан морин хуурийг урлаж соёлын өвд бүртгүүлсэн бөгөөд 2023 оны Нүүдэлчин дэлхийн соёлын фестивальд амжилттай оролцсон юм.