#НҮҮДЭЛЧИН дэлхийн соёлын фестивалийн үеэр зохион байгуулагдсан үндэсний спортын “Урианхай сурын харваа”-нд нийт 100 гаруй үндэсний сурын харваач оролцсноос Дархан-Уул аймгийн Дархан дулааны цахилгаан станц, Дархан цэц багийн харваач Б.Ганбаяр 2-р байр, Дархан цэц багийн харваач, аймгийн мэргэн П. Чулуун 5-р байрыг тус тус эзэлж өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнууллаа.
Шагналыг ЗГХА, Биеийн тамир, спортын үндэсний хорооны биеийн тамир, бодлогын хэрэгжилтын газрын дарга О.Баасан, Биеийн тамир, спортын улсын хорооны хэлтсийн дарга Ж.Баасансүрэн, Монголын үндэсний спортын хорооны нарийн бичгийн дарга Б.Ариунболд, Монголын үндэсний спортын хорооны ажлын албаны дарга Л.Доржпүрэв, Биеийн тамир, спортын хорооны үндэсний спорт хариуцсан мэргэжилтэн Э.Мөнхбаяр нар гардуулав.
Үндэсний спортын “Урианхай сурын харваа”-нд оролцсон харваачдад аймгийн #НҮҮДЭЛЧИН дэлхийн соёлын фестивалийг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч бөгөөд аймгийн Соёл, урлагийн газрын дарга баяр хүргэж амжилт хүслээ.