Дархан-Уул аймагт эдүгээ соёлын биет бус өвийн 90 гаруй өвлөн уламжлагч бүртгэлтэй. Энэ удаагийн наадамд Дархан-Уул аймаг нь нийт 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна.
#НҮҮДЭЛЧИН дэлхийн соёлын фестивалийн 2 дахь өдөр Их тайзанд Дархан-Уул аймгийн уран бүтээлчид, өвлөн уламжлагчид язгуур урлагийн тоглолтоо нүүдэлчин олондоо өргөн барьлаа.