ЮНЕСКОГИЙН соёлын биет бус өвийн яаралтай хамгаалах шаардлагатай өвд хамаарах Ном бүтээх уламжлалт урлалын төрлөөр Дархан сумын иргэн, Боловсролын тэргүүний ажилтан, Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч, 2022 оны Нүүдэлчин монгол соёлын наадмын Шилдэг өвлөн уламжлагч Ж.Эрхэмсайхан оролцож байна.
Фестивальд ирсэн зочдод эртний түүхт хуйлмал номыг урлан танилцууллаа. Мөн мянган жилийн буурал түүхтэй монгол бичиг соёлыг судлах сургалтын хөтөлбөрийг боловсруулнаа танилцуулж байна.

1662 онд Ордосын түүхч Саган сэцэн туурвисан “Хаадын үндэсний эрдэнийн товч” нэрт түүхэн сурвалжийн хуйлмал хувилбарыг Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны 105 дугаар тогтоолоор түүх соёлын ‘ХОСГҮЙ ҮНЭТ’ өвд бүртгэсэн байдаг юм байна.