“Монгол угсаатан Хэл хуурчдын холбоо”-ноос санаачилсан Монгол хэл хуур тоглооч, өвлөн уламжлагч, хэл хуур урлаач нарын Анхдугаар наадам /2024.08.25/-ны өдөр Улаанбаатар хот Үндэсний соёл, амралтын хүрээлэнд зохион байгуулагдлаа.
Хэл хуурчдыг чадавхжуулах, өвлөн уламжлагчдыг сурталчлах зорилготой тус арга хэмжээнд Дархан-Уул аймгаас СББӨ-ийг өвлөн уламжлагч О.Туул, О.Жавзандулам, Н.Баярхүү нар амжилттай оролцлоо.












