Дархан-Уул аймгийн Зохиолчдын бүтээлийг “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалын үеэр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номинд танилцуулав
2024-08-27
Нүүдэлчин дэлхийн соёлын фестивалын үеэр Дархан-Уул аймгийн зохиолчдынхоо бүтээлийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны сайд Ч.Номинд танилцууллаа.
Уг бүтээлүүдээс дурьдвал: “Сүбээдэй баатар” хөлгөн туульсын зохиол нь 2013 оноос эхлэн бичигдэж тэргүүн боть 2020 онд хэвлэгдсэн. Бүтээлийг Зохиолч яруу найрагч МЗЭ-ийн тэргүүн, МЗЭ-ийн болон Ч.Лодойдамбын шагналт, яруу найрагч, Р.Лхамрагчаагийн энэхүү туульсын зохиол нь 2021 онд Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан Өд-2020” наадамд ирүүлсэн 23 бүтээлээс шалгарч шилдэг бүтээлийн шагнал хүртсэн юм.
Мөн МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Т.Банзрагчийн 21 аймаг, Нийслэл Улаанбаатар хот, дэлхийн орнуудаар аялсан үзэсгэлэнт байгаль, түүх соёлын үнэт өвийг харуулсан “Дэлхийн бахархал Монгол орон” номон суварга юм.
# Сэдвүүд
Үйл явдал