“Ялагчдын цуваа Улаанбаатар 2024” нэг хүний жүжгийн Олон улсын уралдаант фестивалийг Залуучууд театрын жүжигчин Ч. Дунгаамаа “Хайрт минь энэ бол ердөө л эхлэл нь” жүжгээрээ нээнэ
2024-09-04

Монголын Моно жүжгийн Төв, Нийслэлийн Соёл, урлагийн газартай хамтран зохион байгуулж буй “Ялагчдын цуваа Улаанбаатар 2024” нэг хүний жүжгийн Олон улсын уралдаант фестиваль 2024 оны 9 дүгээр сарын 6-10-ны өдрүүдэд Тусгаар тогтнолын ордон, Улаанбаатар театрт тус тус зохион байгуулагдах гэж байна.

Уралдаант фестивалийг  2024 оны МоноАкт Олон улсын нэг хүний жүжгийн уралдаанаас шилдэг жүжигчний шагнал хүртсэн Дархан-Уул аймгийн Залуучууд театрын жүжигчин Ч. Дунгаамаа  “Хайрт минь энэ бол ердөө л эхлэл нь” жүжгээрээ нээх бол нээх бол уралдаанд Монгол улсаа төлөөлж Улсын Драмын Эрдмийн Театрын жүжигчин Г.Отгонцэцэг “Дөргөнө хатны алтан зоос” түүхэн жүжгээрээ өрсөлдөнө.

Тус уралдаанд Болгор, Албани, Итали, Косово, Тува, Кипр, Герман, Монгол улсын уран бүтээлчдийн 6 жүжиг 5 өдрийн турш тоглогдоно.

Тасалбарыг ticket.mn ээр борлуулж байна.

Олон улсын уралдаант фестивалийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х. Нямбаатарын ивээл дор Нийслэлийн 385 жилийн ой болон “Go Mongolia” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн ЗДТГ-ын тэтгэлгээр зохион байгуулж буйгаараа онцлогтой юм.

 

# Сэдвүүд
Uncategorized
Үйл явдал