“КИНО ШҮҮМЖ БИЧИХ СУРГАЛТ”-ЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2024-09-04
“КИНО ШҮҮМЖ БИЧИХ СУРГАЛТ”-ЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Кино Урлагийн зөвлөлөөс Кино урлагийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, олон талт чадварыг хөгжүүлэх зорилгоор Кино шүүмж бичих 20 цагийн сургалтыг кино шүүмжлэгч Б.Амарсанаа багшийн удирдлага дор 2024 оны 09 дүгээр сарын 09-13-ны өдрүүдэд танхимаар зохион байгуулах гэж байна.
Сургалтад ирүүлсэн мэдүүлгийн дагуу Кино урлагийн зөвлөлийн гишүүд үнэлгээний хуудсаар үнэлэн 15 суралцагчийг сонгон шалгаруулах бөгөөд үнэ төлбөргүй сургалтад хамрагдах эрхийг олгох юм.
Сонгон шалгаруулалтад оролцоход бүрдүүлэх материал
1. Өөрийгөө бүрэн илэрхийлэх танилцуулгыг бэлтгэн ирүүлэх
2. Өөрийн сонгосон киноны талаарх 300-400 үгтэй шүүмж бичиж ирүүлэх /өмнө нь кино болон бусад урлаг соёлын салбарын шүүмж нийтлэл бичиж байсан бол дурдах нийтлүүлж байсан шүүмж бол хэвлэлийн нэр, URL холбоос зэргийг дурдах/
Тавигдах шаардлага:
1. Кино урлагийн чиглэлээр болон Урлаг судлал, Соёл судлал, Утга зохиол судлал, Сэтгүүл зүй мэргэжлээр суралцаж төгссөн болон одоо суралцаж байгаа оюутан залуус /Их, дээд сургууль төгссөн бол дипломын хуулбар, хэрэв суралцаж байгаа бол сургуулийн тодорхойлолтыг хавсаргана./
2. Сургалтын 5 өдрийн хугацаанд сургалтад бүрэн хамрагдах боломжтой байх
Дээрх шаардлагад нийцүүлэн 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн дотор материалаа ирүүлнэ үү.
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХОЛБООС
Дэлгэрэнгүй мэдээллийг цахим хаяг secretariat@filmmongolia.gov.mn болон (+976) 51 262226 утсаар авна уу.
# Сэдвүүд
Uncategorized
Сургалт
Үйл явдал