Соёлын төв, ордны гэрэл, дууны техник, тайзны тоног төхөөрөмж хариуцсан ажилтнуудыг чадавхжуулж байна
2024-09-04
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгтэйгээр СУИС, Протек ХХК-иас хамтран сум, дүүргийн Соёлын төв ордны үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, хүний нөөцийн тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилгоор Соёлын төв, ордны гэрэл, дууны техник, тайзны тоног төхөөрөмжийн ажиллагааг хариуцан ажилладаг ажилтнуудыг мэргэшүүлэх богино хугацааны сертификат олгох сургалтыг 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж байна.
“Соёлын төв, ордны дуу, гэрлийн техникчдийн чадавхыг бэхжүүлэх, мэргэшүүлэх” 3 дахь ээлжийн сургалтад Дархан-Уул Орхон Соёлын Төвийн техникч И.Ганзориг хамрагдаж байна.
Дээрх сургалтад нийт 108 албан хаагч хуваарийн дагуу хамрагдах юм.
# Сэдвүүд
Uncategorized
Үйл явдал