Энэ сарын 14-нд Залуучууд театрт “ТАНГАРАГ” жүжиг буриад аялга болон монгол хэлээр тоглогдоно
2024-09-06
ОХУ-ны Буриад улсын Хоца Намсраевын нэрэмжит драмын Академик театрын уран бүтээл “ТАНГАРАГ” жүжиг буриад аялга болон монгол хэлээр тоглогдох гэж байна.
9 сарын 14-нд Дархан хотод Залуучууд театрт
9 сарын 15-нд Төв аймагт
9 сарын 16-нд УБ хотод
9 сарын 19-нд Хэнтий аймагт
9 сарын 21-нд Дорнод аймагт тус тус тоглогдоно.
Дайны фронтын цэргийн эмнэлэгт өөрсдийнхөө хүч чадлаа өргөхөөр 13, 14, 15-хан настай охид дайнд мордсон юм.
Энэ бол Дорнод аймгийн Баяндун сумын 16 зоригт охид байлаа. Тэд Хориодхон жилийн өмнө Агын тал нутгаас нүүж ирсэн буриад түмний үр сад билээ. Тэдний чадалтай, тэсвэр тэвчээртэй байдлыг нь армийн цэргүүд болон эмчлүүлэгчид нь гайхан биширдэг байжээ.
1939 оны Халхын голын дайн Монголчуудын ахуй амьдралд зовлон, цус, сүрдүүлэг, ах дүү, амраг саднаасаа хагацах хагацал, дахин эрх чөлөөнөөсөө салах аюул авчирсан юм.
Харин хэдэн арваад жил өнгөрсний дараа насанд ч хүрээгүй охидын энэ баатарлаг явдал нь Монгол Зөвлөлтийн хамтын ялалтын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх ёстой байжээ.
Энэ бол хайр сэтгэлийн тухай гэгээн тунгалаг түүх өгүүлэх драмын жүжиг юм. Тэр дундаа эх орондоо, төрсөн нутагтаа хайраа өгсөн түүх юм. Бас амьд тэсч үлдэхийн төлөөх тэмцэлд түшиг тулгуур болсон чадалтай сайхан охины хайр сэтгэлийн тухай түүх юм.
Дайн өнгөрөөд 85 жил болоход тэдгээр 16 охидын нэгэн болох Чимэдцэрэн амьдралын ялагдашгүй сүлд болох хайр, энэрэл, зориг чадал тэр л хэвээрээ одоо ч…
# Сэдвүүд
Uncategorized
Үйл явдал