Монгол Улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож буй энэ мөчид “Монголын музей-100″ жил нэгдсэн чуулган Өвөрхангай аймгийн Хархорин суманд болж байна.
Энэхүү нэгдсэн чуулганыгСоёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Чингис хаан Үндэсний музей хамтран зохион байгуулж байгаа бөгөөд, нийслэл хөдөө орон нутгийн музейн салбарын 300 гаруй төлөөлөгчид оролцож музейн салбарт гарсан ололт амжилт, ирээдүйн чиг хандлага хөгжил, тулгамдаж буй асуудлынхаа талаар хэлэлцэж байна.
Дархан-Уул аймгаас тус чуулганд аймгийн Соёл, урлагийн газрын Соёлын өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Соёлын Улсын байцаагч Г.Энхбаяр болон Дархан-Уул Аймгийн Музейн хамт олон оролцож байна.