Жолоочийн замын хөдөлгөөний соёл, мэргэжлийн ур чадвар, ёс зүйн харилцааг сайжруулах сургалтад хамрагдав
2024-09-16

Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын албан хаагчдад 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн Цагдаа зохицуулагч, дэслэгч Б.Гэрэлт-Од  шинэчлэн батлагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон Замын хөдөлгөөний дүрмийн талаар сургалт зохион байгууллаа.

Сургалтад тус газрын 8 албан хаагчийг хамруулж, замын хөдөлгөөнд оролцогчдын хариуцлагыг нэмэгдүүлэх, дүрмийн талаарх ойлголт, мэдлэг, хандлагыг дээшлүүлэх, зам тээврийн осол, гэмтлийн хор уршиг, учирч болзошгүй эрсдэл, бусдын эрх, эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлж соён гэгээрүүлэх зорилгоор мэдээлэл, зөвлөмж өгөв.

# Сэдвүүд
Uncategorized
Сургалт
Үйл явдал