Дархан хот байгуулагдсаны 63 жилийн ой, Хотын баярыг угтан төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд “#Бидний_Дархан” нэрэмжит ажил, үйлчилгээг зохион байгуулж төрөлх хотынхоо хөгжил цэцэглэлтэд гар бие оролцох, хотын соёл, түүхэн уламжлал, үнэт зүйлийг сурталчилж өнөө үе, хойч ирээдүйд таниулан мэдүүлэх, хотын соёлыг төлөвшүүлэх, хүн бүрт хотоороо бахархах сэдлийг төрүүлж, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилготой.
Хамрах хүрээ, хугацаа:


Төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэг байгууллага, төрийн бус байгууллага, холбоо, клубүүд, иргэд нь өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан дараах чиглэлүүдээс сонгон зохион байгуулна.





Байгууллага, иргэд нь Дархан хотын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх агуулга, чиглэлийн хүрээнд зохион байгуулсан үйл ажиллагааныхаа мэдээ мэдээллийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулна. Мөн үйл ажиллагааны тайлан, зураг, мэдээллийг ажлын хэсгийн dca@da.moc.gov.mn цахим хаяг руу ирүүлж болно.
Удирдамжтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар7037-0011, 9917-4701 дугаараас лавлана уу.
ИРГЭН БҮРД ЭЭЛТЭЙ ИХ ХОТЫН ХӨГЖЛИЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ!