2024 оны 10 дугаар сарын 02-ноос 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжлэх ”Монголын нэг өдөр” тусгай үзэсгэлэнд эрхэм Дарханчууд та бүхнийг урьж байна.
Соёлын өвийг орон нутагт сурталчлан таниулах ажлын хүрээнд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейгээс зохион байгуулж буй уг үзэсгэлэнд 1995 онд Засгийн газрын 241 дүгээр тогтоолоор Монгол улсын түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлд бүртгэгдсэн олноо Марзан хэмээн алдаршсан зураач Балдуугийн Шаравын “Монголын нэг өдөр” бүтээлийн хуулбар бүтээлийг Дархан-Уул Аймаг-ийн иргэдэд дэлгэн үзүүлэх юм.
Та бүхэн тус үзэсгэлэнд ирснээр “Монголын нэг өдөр” бүтээлийн зарим нэг өгүүлэмж, дүр дүрслэлийг орчин үеийн гэрэл зургийн хальсанд хэрхэн буусныг МОНЦАМЭ агентлагийн гэрэл зурагчин Б.Чадраабалын 20 орчим гэрэл зураг, мөн Монголын нэг өдөр бүтээлийн анимэйшн, бүтээлд нийт хэчнээн тооны дүр дүрслэл багтаасан эсэх, түүнээс хэд хэчнээн хүн, мал, адгуус амьтад, угсаатны зүйн эд өлгийн зүйлс, зан үйл зэрэг тоо баримттай танилцах болно.