“Уншихад Урам” дүрийн тоглолтын уралдааныг зохион байгуулав
2024-09-20
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2024” намрын номын баярын хүрээнд Дархан-Уул аймгийн ТӨВ НОМЫН САНгаас өнөөдөр /2024.09.20/ Дархан-Уул аймгийн нийт багийн ахмадуудын дунд “Уншихад урам” монголын уран зохиолын дүрийн тоглолтын уралдааныг зохион байгууллаа.
Тус уралдаанд 10 багийн 60 гаруй ахмадууд авьяас билгээ уралдуулан 2-3 минутын багийн мэндчилгээ болон 10-15 минутын Уран зохиолын дүрийн тоглолтыг тус тус үзүүлэв.
Шүүгчээр Залуучууд театрын жүжигчин М.Буджав, Ч.Дунгаамаа, Б.Баттуяа нар ажиллав.
Уралдаанд идэвхтэй оролцсон ахмаддуудаа баярлалаа.
# Сэдвүүд
Номын баяр
Үйл явдал